Dark Light
Нийгэм | 2021-04-01

Хөвсгөл аймагт 2 тохиолдол нэмж батлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид  315 сорьцод  PCR шинжилгээ хийхэд Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 2 иргэнээс коронавирусний халдвар илэрч  нийт батлагдсан  тохиолдлын тоо 36 боллоо.

Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 14, Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвд 5, гэрээр 3 иргэн эмчлэгдэж байна. Тус иргэдийн биеийн байдлыг авч үзвэл  1  хүнд,  хүндэвтэр 8, хөнгөн 13 иргэн байгаа  гэнэ. Халдвар батлагдсан иргэдийн ойрын болон дам хавьтлуудаас шинжилгээ авч байгаа. Иймд эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

 

   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22