Dark Light
Нийгэм | 2021-04-01

Төрийн банк малчдын зээлийг хойшлуулах шийдвэр гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн банкны Дундговь аймаг дахь салбараас малчны зээл, малчдад зориулсан ахуйн хэрэглээний зээлийн хугацаа, үндсэн зээлийн төлөлтийг энэ оны 12 дугаар сар хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Гуравдугаар сарын 14-нд Дундговь аймгийн нийт нутгийг хамарсан байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас олон малчин хохирол амсаж, энэ хавар зээлээ төлөхөд хүндрэл учирсан юм. Иймд аймгийн Засаг даргын зүгээс арилжааны банкуудын салбаруудад малчдын зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах, хүү, алдангиас чөлөөлөх хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн.  

Хүсэлтийг хүлээн авч, Төрийн банкны салбараас  ийнхүү хариу арга хэмжээг авч байгаа ба  зээлээ хойшлуулах хүсэлтийг  2021.07.01-ний өдөр хүртэл хүлээж авах ажээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22