Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо.
Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан 2 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 3 иргэний яаралтай эмчилгээний зардал, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон 61 иргэний нутаг буцах, тэдгээрийн тусгаарлах байрны зардалд дэмжлэг олгох зэрэг 66 иргэний өргөдөл хүсэлтийг хэлэлцсэн байна. Ингээд дээрх иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд 54 сая 200 мянга 50 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргажээ.
АДМИН








Нийгэм








