Dark Light
Нийгэм | 2021-04-01

Л.Оюун-Эрдэнэ: Улаан түвшинд орохгүй улбар шар түвшинд байх сүүлийн боломжийг олгосон 14 хоног эхэлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргасан. Тус хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Засгийн газар эцсийн мөч хүртэл эдийн засгийнхаа талд зогсоно. Халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад ухрах биш илүү ургашлах бодлогоор өнөөдрийг хүртэл явж байна. Нийт иргэдээ вакцинжуулах төлөвлөгөө рүү явж байна. 10 дугаар сарын хатуу хөл хорио үр дүнгээ өгсөн. Вакцин иртэл иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалж чадсан.

Хатуу хөл хорио тавихгүйгээр зөвхөн шаардлагатай газартаа хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод 4, 5 дугаар сарыг коронавирусийн эсрэг вакцинжуулалтын сар болгоно.

Дөнгөж сэргэж эхэлж байгаа эдийн засаг, энгийн амьдрал руу шилжиж буй зээл авчихсан байгаа иргэдийн итгэлийг 14 хоног хатуу хөл хорио тогтоогоод зогсоочихмооргүй байна.

14 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод халдвар тодорхой хэмжээнд буурлаа гэхэд хөл хориог цуцлахад огцом буцаад ихсэж 1,000-д хүрвэл яах вэ.

Засгийн газар 14 хоногийн хугацаанд Монгол Улсын Шадар сайд, УОК болон НОК-ын бие бүрэлдэхүүнд өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээр дэмжээд эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах зорилгодоо эцсийн мөчийг хүртэл зогсоно гэсний дагуу нэг удаа бүх хүчээрээ дархлаажуулалтаа хийж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахин хэсэгчилсэн хөл хорио тогтоон улаан түвшинд орохгүй улбар шар түвшинд байх сүүлийн боломжийг олгосон 14 хоног эхэлж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22