Dark Light
Нийгэм | 2021-04-01

Сүхбаатар аймгийн дөрвөн суманд энэ сарын 5-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Халзан, Уулбаян суманд гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоожээ.

Тус аймгийн Мөнххаан суманд Ковид-19 халдварын 11 тохиолдол илэрсэн бөгөөд ойрын хавьтлын 272, дам хавьтлын 1400 иргэн байгаа юм. Түүнчлэн тусгаарлах байранд 46 иргэнийг тусгаарлажээ. Мөнххаан суманд халдварын голомтыг цомхотгох арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна.

"Нэг хаалга-нэг өрх "тандалтын шинжилгээнд сумын 650 өрхийг хамруулахаар 5 баг ажиллаж байна. Шинжилгээг Дорнод аймаг руу явуулах аж.

Аймгийн Засаг дарга сумдын удирдлагуудтай цахим хурал хийж дараах чиглэлийг өгчээ. Үүнд:                                                                             

 1. Сумын Эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдлыг хангах, хүн хүч, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалтыг нэмэгдүүлж ажиллах,

2. Уулбаян, Мөнххаан сумын Засаг дарга нар хөдөө “Замын хашаат”-д байгаа халдварын голомтод айл, өрхийн хяналтыг чангатгаж, сум тус бүрээс пост гаргаж хяналт тавих,

3. Түмэнцогт, Халзан, Уулбаян суманд ойрын хавьтал очсон мэдлээлэл байгаа тул ЭМГ-ээс холбогдох мэдээллийг тодруулж тухайн иргэдийг тусгаарлалтад авч, хяналт тандалт хийх,

4. Тусгаарлан ажиглах байруудыг тодотгож, бэлэн байдлыг хангуулах, түргэвчилсэн оношлуурын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр ОК-оос шийдвэр гаргаж ажиллах,

5. Сум, аймаг хооронд зорчих иргэдэд хяналт тавьж, бүртгэлжүүлэн аймгийн Шуурхай штабтай мэдээлэл солилцож ажиллах 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж хяналтаа чангатгаж ажиллахыг Онцгой комисс шуурхай штабаас  чиглэл өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22