Dark Light
Нийгэм | 2021-04-01

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэмийн дулаан байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орохыг анхааруулж байна.

2021 оны 04 дүгээр сарын 01-ний 20 цагаас 04 дүгээр сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нуурууд болон Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Говь-Алтайн нуруу, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 03-наас 04 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 4-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 5-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи 5, 6-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00