Dark Light
Нийгэм | 2021-04-02

Архангай аймаг Засаг даргын нөөц сангийн 37 сая төгрөгөөр тусгай эмнэлэг нэмж байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр давхарт 64 ортой ковидын тусгай эмнэлэг бэлтгэн, өвчтөн хүлээн авахад бэлэн боллоо. 

Тусгай эмнэлэг байгуулахад зарцуулагдах төсвийг аймгийн Засаг даргын нөөц сангийн 37 сая төгрөгөөр шийджээ.

Аймгийн Онцгой комиссын дарга Д.Золжаргал, Шуурхай штабын дарга В.Мөнхбат, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нар шинээр байгуулсан тусгай эмнэлгийн бэлэн байдлын зэрэгтэй танилцлаа. 

Ийнхүү Архангай аймаг 126 ортой ковидын тусгай эмнэлгийг бэлтгээд байна. Өмнө нь бэлтгээд байсан Халдвартын болон хүүхдийн эмнэлгийн 62 ор нь хүнд, хүндэвтэр өвчтнүүдийг эмчлэхээр тоноглосон бол Амбулаторийн хэсэгт дэлгэсэн 64 ор нь хөнгөн хэлбэрийн өвчтнүүдийг эмчлэх  аж. 

Мөн энэ үеэр Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн нийт эмч, эмнэлгийн ажилтнуудад аймгийн Онцгой комиссоос дархлаа дэмжих бүтээгдэхүүн хүргүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22