Dark Light
Нийгэм | 2021-04-02

Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн Удирдах зөвлөлийн хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 1-нд ГХЯ-нд болов.

Хурлаар 2020 оны ажлыг дүгнэснээс гадна төсөл бүрэн дуусахаас өмнө буюу энэ оны 7 дугаар сар хүртэл хийх ажлын төлөвлөгөөны талаар хэлэлцэв.

ТРАМ төсөл 2017 оноос худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдааг хөнгөвчлөх, мөн экспортыг дэмжих гэсэн гурван чиглэлээр хэрэгжиж байгаа. Төслийг хэрэгжүүлэхэд ГХЯ, ХХААХҮЯ, ГЕГ, МХЕГ, Стандартчилал хэмжилзүйн газар, Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ оролцдог байна. Төслийн хүрээнд худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдаанд оролцогч байгууллагуудын уялдааг хангах, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой үр дүн гарсан. Түүнчлэн худалдаанд тулгамдаж байгаа саад тотгорыг бууруулж худалдааг хөнгөвчлөх, экспортын кластерийг хөгжүүлж, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад ТРАМ төсөл дэмжлэг үзүүлж байна.

ТРАМ төслийн үр дүнг харгалзан манай тал төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх саналыг Европын Холбоонд тавиад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22