Dark Light
Нийгэм | 2021-04-02

МУ-ын хэмжээнд нийт 323 690 иргэн вакцинжуулалтад хамрагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас өнөөдөр /2021.04.02/ ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Шинээр 486 тохиолдол илэрсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 146 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Түүнчлэн ЭМЯ-наас вакцинжуулалтын талаарх мэдээллийг өгөв. Монгол улсын хэмжээнд нийт 323690 иргэн Ковид-19 халдварын эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн байна.

Улаанбаатар хотод 309 мянга, хөдөө орон нутагт 14 мянган хүн хамрагдсан аж. Энэ нь зорилтот бүлгийн 6 хүн тутмын 1 нь вакцинжуулалтанд хамрагдсан гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Болдмаа мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16