Dark Light
Нийгэм | 2021-04-02

Ковакс хөтөлбөрийн хүрээнд нэмэлтээр 100,620 тун Pfizer-BioNTech-ийн вакцин авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас вакцинтай холбоотой дараах мэдээллийг өгөв. 

ЭМЯ‑ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Зарим аж ахуйн нэгж, байгууллага вакцин оруулж ирэх зөвшөөрлийг ЭМЯ, Засгийн газраас хүсэж, хамтарч ажиллаж байгаа. Яг одоогийн байдлаар “Монгол эм импэкс” компани л оруулж ирж байгаа. Үүнд ЭМЯ-наас хяналт тавьж байгаа. Өөр хувийн компани хараахан оруулж ирээгүй байна.

Дараагийн ээлжинд Олон улсын КОВАКС хөтөлбөрийн хүрээнд энэ оны зургаадугаар сард багтаан нэмэлтээр 100,620 тун Pfizer-BioNTech-ийн вакцин орж ирнэ. Мөн зургаадугаар сард багтаан БНСУ-д үйлдвэрлэсэн 98 мянга гаруй тун АстраЗенека вакцин орж ирнэ. Нийт энэ оны зургаадугаар сарын дуусах хүртэл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 239,160 тун вакцин хүлээн авахаар байгаа. Цаашид уг хөтөлбөрийн хүрээнд ДЭМБ-аас яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл авсан Johnson & Johnson болон бусад нэмэгдэж орж ирэх вакцинуудыг авна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16