Dark Light
Нийгэм | 2021-04-02

Дархан-Уул аймагт 14 иргэн эмчлэгдэн гэрийн тусгаарлалтад шилжлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн 24 цагийн байдлаар Дархан-Уул аймагт коронавируст халдварын 15 тохиолдол нэмж бүртгэгдэж нийт тохиолдол 94 боллоо. Шинээр нэмэгдсэн тохиолдлууд бүгд өмнөх өвчлөлийн гэрийн болон тусгаарлалтын байрнаас илэрчээ.

Мөн эмчлэн тусгаарлах байрнаас 14 иргэн эмчлэгдэж гэрийн тусгаарлалтад шилжин гарч байгаа бол ажиглан тусгаарлах байрнаас 13 хүн гарсан байна.

УОК-оос хязгаарласнаас бусад үйл ажиллагааг нэмж хязгаарлаагүй.

УОК-оос улс орон даяар хязгаарлахаар болсон нэр бүхий ААНБ-уудыг 4 сарын 1-нээс 5-ны хооронд үйл ажиллагаагаа зохицуулах боломж олгон 4 сарын 5 өдрийн Даваа гаригаас эхлэн хязгаарлалтыг мөрдүүлнэ.

Хязгаарласнаас бусад үйл ажиллагаа 4 сарын 5 өдрөөс оройн 20.00 цаг хүртэл ажиллах боломжтой.

Уул уурхайн ээлж солилт тухайн компаний зохион байгуулалтаар хэвийн үргэлжилнэ.

Газар тариалан, ХАА эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангахаар ажиллаж байгаа болно.

Вакцинжуулалтын ажлыг энэ амралтын өдрүүдэд томоохон худалдаа үйлчилгээний байгууллагууд, хүнсний түгээлт, тээвэрлэлт, махны худалдаа эрхлэгчид, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд болон ЭМБ-аас гаргасан архаг суурь өвчтөн, ахмадуудыг хамруулах хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

Дархан, Буян, Номин,Оргил, Замчин зэрэг томоохон зах худалдааны төвүүд вакцинжуулалттай холбоотой хагас, бүтэн сайнд амарна.

Эмийн сангуудаар худалдаалагдаж буй маскуудыг шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй. Гэхдээ дахин лабораторийн шинжилгээнд хамруулж байна. Хариу 4 сарын 4 гарна.

Сүүлийн тохиолдлууд бүгд гэр бүлийн хүрээнд гэрийн ажиглан тусгаарлалтаас илэрч байгаа тул УБ ирсэн, өвчлөлийн ойрын хавьтал, эмнэлгээс гарсан зэрэг гэрийн Ажиглан тусгаарлалтанд байгаа иргэд Дэглэмээ хатуу мөрдөх, 

Бага насны хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа тул эцэг эхчүүд хараа хяналтаа сулруулалгүй хүүхдүүдээ гадуур гаргахгүй байх, үйлчилгээний байгууллагууд 18 хүртэл насны хүүхдүүдэд үйлчлэхгүй хэмээн Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22