Монгол Улсад COVID-19 цар тахлын эрсдлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэж тархвар судлаачид, мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн хэдий ч хатуу хөл хорионоос татгалзлаа. Харин энэ өвчний эсрэг дархлаажуулалтын аяныг богино хугацаанд хийж хэрэгжүүлснээр эдийн засаг болоод эрүүл мэндээ хамгаалах алхам болно гэж Засгийн Газрын зүгээс үзсэн юм.
Хоёрдугаар сарын 23-ны өдөр эхэлсэн дархлаажуулалтын ажлын явц эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд вакцины хоёр дахь тунгийн дархлаажуулалт эхлээд байна. Коронавирусийн халдвар тархалт огцом өссөн, ялангуяа нийслэл хот дахь тохиолдлын тоо асар хурдтай нэмэгдэж байгаа ч үүний эсрэг өндөр зохион байгуулалттай байж, вакцинжуулалтаа богино хугацаанд хийж дуусгахыг зорьж байна. Өнөөдрийн байдлаар /2021.04.02/ нийт вакцинд хамрагдах зорилтот бүлгийн 2 сая орчим мянган иргэнийхээ 16 хувь буюу 300 гаруй мянгыг нь эхний тун вакцинд хамруулаад байгаагийн дээр вакцинаас үүдэлтэй ямар нэгэн эрсдэлгүй хэвийн байгаа юм.
Дөрөвдүгээр сардаа багтаан 1,1 сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа манай улсын хувьд АНУ, Германы хамтарсан “Pfizer”, Оксфордын их сургуулийн “AstraZeneka”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “VeroCell”, ОХУ-ын “Sputnik-V” зэрэг вакциныг зөвшөөрсөн. Одоогоор 640 мянган хүн тун вакцин хүлээн авч дархлаажуулалтыг явуулж байгаа бөгөөд энэ сард “Вероселл” вакциныг 900 мянган тун, нэг сая тун Спутник-V, 400 мянган тун “Астра зенека” вакцин татан авах юм. Мөн Ковакс хөтөлбөрийн хүрээнд 690 мянган хүн тун вакцин авахаас 40 мянган хүн тунг нь аваад байна.
АДМИН








Нийгэм








