Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч Б.Баасандорж нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд III/15-ны өдрөөс короновируст халдвар /ковид-19/-ын голомтод багаа удирдан 14 хоногийн турш ажилласны үр дүнд голомт хумигдаж халдвар тархах эрсдэлийг бууруулж чаджээ. Мөн 2020 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймагт бүртгэгдсэн халдварын голомтод ажиллаж, голомтыг бүрэн таслан зогсооход багаа удирдан ажилласан чадварлаг тархвар судлагч ЭМЧ юм.
Гэвч 3 сарын 28-ны өдөр Цэцэрлэг суманд ажил үүргээ гүйцэтгэж яваад гэнэт зүрхний хүнд хэлбэрийн өвчнөөр өвдөж Цэцэрлэг сумын сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад яаралтайгаар Улаанбаатар хотод Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт хүргэгдэн эмчлэгдэж байна.
Эмч нарын зөвөлгөөнөөр зүрхний ховор тохиолдох марфаны хам шинж /зүрхний гол судасны хэвлийн ханын урагдалт/ гэсэн оношоор яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон ба хагалгааны төлбөрийн 10.000.000 төгрөгийг өөрөөсөө төлөх болоод байна. Баасандорж эмч маань эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд нь ой ч хүрээгүй залуу гэр бүл юм.
Цар тахлын эрсдэлтэй хүнд нөхцөлд өвчлөлийн голомтод өөрийн эрүүл мэндийг үл хайхран өдөр шөнөгүй ажиллаж байгаад эрүүл мэнд, амь нас нь эрсдэлтэй байдалд хүрсэнд ажлын хамт олон бид үнэхээр харамсаж байна. Нүүр номын найзууд та бүхнийг Б.Баасандорж эмчид маань хандивын гараа сунгаж, сэтгэлийн тэнхээ өгөөрэй гэж уриалж байна. Баярлалаа.
Хандивын данс: ХААН банк 5890901672 Б.Баасандорж
АДМИН








Нийгэм








