Dark Light
Нийгэм | 2021-04-02

Улиастай суманд тусгаарлалтад байсан иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Улиастай суманд тусгаарлалтад байсан нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. 

Энэ талаар аймгийн Шуурхай штаб: “Улиастай суманд тусгаарлалтад байсан нэг иргэний түргэвчилсэн оношлуурын болон genexpert шинжилгээний хариу эeрэг гарсан тул өнөөдөр өглөө аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүлэн тусгаарлалаа. PCR шинжилгээний хариу маргааш гарна. Харин Идэр суманд тусгаарлагдаад байсан хоёр иргэний давтан түргэвчилсэн оношлуурын хариу сөрөг гарсан тул өнөөдөр тус суманд тогтоосон хөл хориог цуцалж байна" хэмээн мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22