Dark Light
Нийгэм | 2021-04-02

"Эрдэнэс Тавантолгой"-н бондын захиалга авах хугацааг сунгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2 их наяд төгрөг хүртэлх бондыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон арилжиж байна. 

Засгийн газрын 3 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй, хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулан “Эрдэнэс Tавантолгой” ХК-ийн гаргаж буй "ЭTT Бонд"-ын анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацааг 4 дүгээр сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Тус бондын арилжааг 3 дугаар сарын 30-нд дотоодын Хөрөнгийн биржид эхлүүлж, бондын анхдагч зах зээлийн захиалгыг тус өдрөөс 4 дүгээр сарын 2-нд авахаар болоод байсан юм. 

Бондын арилжааны эхний үе шат болох нийт 600 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн захиалгыг МХБ-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниар дамжуулан энэ оны 4 дүгээр сарын 9-ний 17:00 цаг хүртэл авах талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16