Dark Light
Нийгэм | 2021-04-02

Сүхбаатарт аймагт коронавирусний тархах эрсдэл маш өндөр гэж гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймгийн Шуурхай штабаас 4 дүгээр сарын 2-ны ээлжит мэдээллээ өглөө.

Тус аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй бөгөөд одоогоор батлагдсан тохиолдол 11 иргэний биеийн байдал хөнгөн байна гэлээ. Харин Сүхбаатар аймагт коронавирусний тархах эрсдэлийн үнэлгээ хийхэд, маш өндөр эрсдэлтэй гэж гарчээ.

Тиймээс иргэдийг хатуу хөл хорионы дэглэмээ сайтар мөрдөж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөгөөг хэрэгжүүлэхийг анхаарууллаа. Мөн гадуур явган зорчигч тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн хөдөлгөөн их байгаа учир эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулав. Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөнт эргүүлийг тогтмол ажиллуулж, гадуур явж иргэдийг хянах ажлыг эрчимжүүлээд байна.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22