Dark Light
Нийгэм | 2021-04-02

Хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь утсаар яриулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цар тахлын халдварын тархалтаас үүдэн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдыг ар гэрийнхэнтэй нь утсан холбоогоор тогтмол "уулзуулж" байгаа гэнэ. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги бүр хугацаат цэргийн алба хаагчдаа ар гэрийнхэнтэйгээ утас болон интернетээр холбогдох ажлыг зохион байгуулж хэвшсэн бөгөөд энэ удаа Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хугацаат албаны дайчид гэрийнхэнтэйгээ холбогджээ. Дорнод аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 327 дугаар анги хамтран улирал тутамдаа энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн зүгээс ч мөн адил цар тахлын нөхцөл байдлаас үүдэн үр хүүхдүүдээ эргэж тойрч чадахгүй байгаа аав, ээжүүдийг дайчидтай холбох ажлыг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлагууд зохион байгуулж байхыг сануулсан юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22