Dark Light
Нийгэм | 2021-04-02

Дуудлагын нэгдсэн лавлах 119 төвийг байгуулаад байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

Ажиллах үеэрээ коронавируст халдвар (Ковид-19)-тай тэмцэх үйл ажиллагаатай холбоотой лавлагаа мэдээллийг иргэдэд утсаар өгөх “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн мэдээлэлтэй танилцлаа.

Тус төв нь иргэдэд мэдээлэл өгч байгаа тусгай дугааруудыг үндсэн үйл ажиллагаанаас салгаж, дуудлагын нэгдсэн лавлахад нэгтгэснээрээ онцлог юм.

Ингэснээр иргэдээс ирүүлж байгаа гомдол, саналыг хүлээн авах, цахим эмчилгээ, зөвөлгөө өгөх, вакцинжуулалт, тусгаарлалт, тусгай үүргийн нислэг, халдваргүйтгэлтэй холбоотой мэдээллийг 24 цагийн турш цаг алдалгүй шуурхай хүргэх боломж бүрдсэн юм.

Мөн иргэдээс хүлээн авах дуудлага бүрийг бүртгэж, ангилан мэдээллийн санд оруулж байна. Бүртгэлийг системд оруулсан нь мэдээлэл, тайланг үнэн зөв гаргах, тайлан мэдээ боловсруулалтыг автоматжуулснаар онцлог гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22