Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаан түвшинд шилжүүлэхгүйгээр 04 дүгээр сарын 03-18-ны хооронд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан. Үйл ажиллагааг хязгаарлах салбарт ресторан, зоогийн газрууд газрууд багтсан байв. Гэвч дээрх шийдвэрийг өөрчлөн, зоогийн газрууд үйл ажиллагаагаа 07.00 - 20.00 цаг хүртэл хэвийн үргэлжлүүлэх ба ингэхдээ заалаар үйлчлэхгүй, үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлтгэн савлаж, өгч явуулах, хүргэж өгөх байдлаар ажиллана. Согтууруулах ундаа худалдахгүй байх шийдвэр гарчээ.
Маргааш өглөө 06.00 цагаас мөрдөх хязгаарлалтыг зохицуулсан хотын даргын захирамжийг хүргэж байна.



АДМИН








Нийгэм








