Dark Light
Нийгэм | 2021-04-03

Дархан-Уул аймагт 6 гэр, 230 толгой мал усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Бүрэн толгой” гэдэг газар 6 гэр “Хараа” голын халианд автсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 18:55 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 45 км зам туулан 21:26 цагт очиход “Хараа” голын цөм хахсаны улмаас ус хальж, малчин П, Ш, Г, Д, Э, Б нарын 6 гэр, 35 хүн, 230 толгой мал /бог мал 200, бод мал 30/ усанд автсан байсныг аюулгүй хуурай газарт нүүлгэн шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22