Өчигдөр орой ХУД-ийн "120 Долоон Монгол Корпораци"-д хоорондоо зодолдоод байна гэх дуудлагын дагуу ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн албан хаагч очиж ажиллажээ. Тухайн үед начин Э.Энхбат бусдад зодуулсан нөхцөл байдал тогтоогдсон учраас хохирогч Э.Энхбатыг 103 эмчид хүлээлгэн өгсөн байна. Одоогоор Э.Энхбат нь ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Эмнэлгийн зүгээс “Тархины хүнд гэмтэлтэй. Одоогоор хагалгаанд ороогүй байна. Учир нь хөөрлийн шинж тэмдэгтэй байгаа тул унтуулга хийсэн. Биеийн байдлыг хэсэг хугацаанд харзнасны дараа хэзээ хагалгаанд оруулах эсэхийг шийднэ” гэлээ.
Тэгвэл энэ хэрэгт Олимпийн аварга Н.Түвшинбаярын нэр холбогдоод байгаа. Түүнийг цагдаагийн байгууллагаас хайж байгаа хэдий ч цагдаагийн байгууллагад бүртгэлтэй хаяган дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй байгаа гэж тайлбарлалаа. Хэргийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.

АДМИН








Нийгэм








