Ардчилсан намын 8 дахь дарга Одонгийн Цогтгэрэлийг намын ээлжит бус их хурлаар ёсчлон баталлаа. Энэ үеэр Одонгийн Цогтгэрэл:
"...Бид засгийн эрхээр биш, Монголын төр, түмэн биднээр, Ардчилсан намаар дутаж байна. Ийм учраас Ардчилсан намаа ч, Ардчилсан Монгол орноо ч цугт нь шинэчлэх “Цуг Шинэчилнэ” хөтөлбөрөө боловсруулан Ардчилсан намын сунгаанд өрсөлдлөө. Улсаа ч, намаа ч иж бүрэн шинэчлэн Хурдан, Хөнгөн, Хүртээмжтэй, Холбогддог болгох Шинэчлэлийн 4Х хөтөлбөрийг маань улс даяар намын гишүүд маань уухайлан дэмжсэнд талархаж байна.
Талцлыг эвлэрэл, ялагдлыг ялалт болгохын тулд залруулах ёстой олон зүйл биднийг хүлээж байна. Энэ олон асуудлыг би ганцаараа биш олуулаа та нартайгаа хамт, төв нам тойрч биш бүгд оролцож намын эгэл жирийн гишүүдтэйгээ хамт, дээрээ төвлөрч биш доошоогоо ярилцаж тал талаасаа оролцож 200 мянган гишүүнтэйгээ цуг байж иж бүрнээр нь эрс шинэчилнэ.
Намаа эмхэлж, дүрмээ засч даргын гарт цугларсан эрхийг тарааж, УТЗ, ҮБХ, дунд шатруу эрх мэдлийг шилжүүлнэ. Гишүүд нь оролцдоггүй, оролцдоггүй учраас хайрладаггүй, өмгөөлдөггүй болсон алдааг засаж гишүүдээ оролцуулдаг, хамтдаа ярилцаж, цугтаа шийддэг хамтын удирдлагын тогтолцоо, дотоод ардчилалтай нам болохоос шинэчлэл эхэлнэ..." гэлээ.
АДМИН








Нийгэм








