Dark Light
Нийгэм | 2021-04-03

Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдөр ажиллахаар болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаан 3 сарын 31-ны өдөр болж 4 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан. Үүнд: 

·     Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй хэмээн шийдвэрлэж байсан бол өчигдөр гаргасан НЗД-ын захирамжаар Ресторан, зоогийн газар нь заалны үйлчилгээ явуулахгүйгээр, хоолыг бэлтгэн савлаж өгөх,  хүргэж өгөх байдлаар ажиллахаар шийдвэрлэсэн юм.  Мөн 

·        Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллуулах шийдвэрүүдийг засгийн газрын хуралдаанаар гаргаж байсан бол өнөөдөр НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс Үсчин гоо сайхны газрууд амралтын өдрөөр ажиллах болсон тухай мэдээллээ. Энэхүү мэдээлэлд: 

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт Нийслэлийн  Засаг даргын 2021 оны А/246 дугаар захирамжтай холбоотой түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгч байна. 

-Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллах уу?

-Амралтын өдрүүдэд ажиллах бөгөөд “Коронавируст халдвар /Ковид 19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж, хүн хоорондын зай барьж үйлчилнэ. Таваас дээшгүй хүн байхаар зохицуулалт хийнэ. /Үйлчилгээ үзүүлж буй үсчин өөрөө энэ тоонд орно/.

-Спорт заал таваас доош хүнтэй бол ажиллах уу?

-Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэгчид таваас дээшгүй хүнтэй дотоод орчинд бэлтгэл хийнэ. Өөрөөр ямар ч тохиолдолд спорт заал ажиллахгүй.

-Нийтийн халуун усны газрууд ажиллах уу?

-УОК-ын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид 19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж, хүн хоорондын зай барьж үйлчилнэ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16