Өнөөдрөөс /2021.04.03/ эхлэн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн "Улбар шар" түвшинд шилжээд байна. Нийт 16 хоног улбар шар түвшинд байх бөгөөд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм.
УОК-ын Шуурхай штабаас оройн 23:00 цагаас эхлэн өглөөний 06:00 цаг хүртэл тогтоогоод байсан хөл хориог зогсоосон талаар мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис “Улбар шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор бар, пабууд үйл ажиллагааг хязгаарласан. Тиймээс энэ хугацаанд 23:00-06:00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлахгүй. Гэвч сул явж болно гэсэн үг биш, эргүүл ажиллана” гэв.
АДМИН








Нийгэм








