Dark Light
Нийгэм | 2021-04-03

Дорнод аймагт халдвар бүртгэгдэж ШАР ТҮВШИН-д шилжлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг үеийн байдлаас шалтгаалж Аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.04.03/ шуурхай хуралдаан зарлалаа.

Дорнод аймагт батлагдсан халдварын нэг тохиолдол илэрсэн байна.

Халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А нь Өмнөговь аймгаас гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй. Иргэн А нь Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үедээ саатуулагдаж албадан тусгаарлагдсан аж.

Тэрээр батлагдаагүй зам маршрут /хулгайн зам/-аар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоож албадан тусгаарлалтад байсан бөгөөд ПГУ шинжилгээний хариу Эерэг гарлаа. Дахин шинжилгээг ХӨСҮТ-д явуулж баталгаажуулах юм. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тандалт судалгааны Хариу арга хэмжээний баг ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22