ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ХАР МОРЬ ӨДӨР
Үс засуулвал : Идээ ундаа элбэг олдоно
Наран ургах, шингэх : 06.24-19.26
Барилдлага : Үхэх
Шүтэн барилдлага : Авахуй
Суудал : Мод
Аргын тооллын 4 сарын 4, Адъяа гараг. Билгийн тооллын 22, Суулга одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Ханш нээх улирал 21 цаг 38 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ, ундаа олно.
АДМИН








Нийгэм








