Dark Light
Нийгэм | 2021-04-04

ЭМЯ: 50-аас дээш насны хүмүүс маш хүндээр өвчилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 620 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 10218 боллоо. Улаанбаатао хотод 503, орон нутагт 117 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн /2021.04.04/ байдлаар 2107 иргэн эмчлэгдэж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд биеийн байдлын хувьд маш хүнд, хүнд, хүндэвтэр хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн сүүлийн хоёр хоногт халдвар авч нас барсан 3 хүн бүгд 50-аас дээш насны хүмүүс байна. Архаг хууч өвчтэй, 50-аас дээш насны хүмүүс дархлаагаа сайтар дэмжиж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриалав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16