Dark Light
Нийгэм | 2021-04-04

Д.Сумъяабазар: Байгаль орчныг бохирдуулсан "Энигма" компанийг шүүхэд өгнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг нийтэлжээ. Тэрбээр "Байгаль орчныг бохирдуулсан, газрын төлбөр төлөөгүй, их хэмжээний газрыг хөрсний доройтол, байгаль орчны бохирдолд оруулсан гэдэг үндэслэлийг хууль зүйн талаас нь гаргаж, "Энигма" компанийг шүүхэд өгнө.

Энэ компаниас айгаад байх шаардлага байхгүй. Үүнээс цаадахтай ч уул уурхайд үзэж явсан юм. Төр юмаа мэддэг байх ёстой. Дархан цаазат Богд уул ийм байгаа нь нүдний булай. Айж, ичих юм байхгүй. Төр, хотын захиргаа хийх ёстой зүйлээ хийнэ, стандартаа тогтооно. Нийтийн эдэлбэр газрын төлөө, нийтийн төлөө бүх хүчээ зориулж, ажлаа хийх ёстой.

Эргэлзэх, эмээх зүйл байхгүй. Шийдвэртэй арга хэмжээ авна. Компанид нь, БОАЖЯ-нд мэдэгдэл хүргүүлнэ. Шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаар, УИХ-аар оруулж шийдвэрлүүлнэ" гэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22