Dark Light
Нийгэм | 2021-04-04

Хэрлэн голоос 5 хүний амь насыг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хаялга” гэдэг газар /аймгаас урд зүгт 3 км/-т Хэрлэн голыг 5 иргэн явганаар гатлаж байгаад гарч чадахгүй гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 23:55 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэх хайх, аврах салбарын алба хаагчид 1.5 км замыг туулан 00:40 цагт очиж 20 минут ажиллан 5 хүнийг Э /39 настай, эрэгтэй/, М/38 настай, эмэгтэй/, Ө/15 настай, эрэгтэй/, Х/14 настай, эрэгтэй/, Э /28 настай, эрэгтэй/ нарыг уснаас гарган аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16