Dark Light
Нийгэм | 2021-04-04

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Богд Хан-Уул” ууланд гарсан иргэн гар, хөлөө хугалжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн “Ханбогд” амралтаас “Богд Хан-Уул” Ууланд гарсан иргэн гар, хөлөө хугалсан байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 20:51 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 8 км замыг туулан “Ханбогд” амралтын зогсоолд очиж цааш 2 километрыг явганаар туулж 21:07 цагт очиход Баянзүрх дүүргийн иргэн Г /54 настай, эрэгтэй/ уулнаас бууж байгаад зүүн хөлийн шилбэний савхан яс хугарсан, Хан-Уул дүүргийн иргэн Б /15 настай, эрэгтэй/ баруун гарын шуу хэсэг хугарсан байсныг 10 минут ажиллан эмнэлгийн анхны тусламж үзүүлж дамнуурга, аврах олс ашиглан уулнаас буулгаж ГССҮТ-д хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16