Dark Light
Нийгэм | 2021-04-04

ОБЕГ: Сураггүй алга болсон 17 настай хүү одоог хүртэл олдоогүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн “Цагаан түнгэ” гэдэг газар иргэн Т нь гуравдугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 20:20 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Т/17 настай, эрэгтэй/-ыг 04.03-ны өдрийн 07:20 цагаас эхлэн эхлэн сумын төвөөс хойд зүгт 30 км радиус дотор уул хавцал, Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 04.04-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16