Dark Light
Нийгэм | 2021-04-04

Хорио цээрийн дэглэмийг зөрчиж ирсэн тээврийн хэрэгслийг буцаах арга хэмжээ авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн Засаг даргын А/176 дугаар захирамжийг зөрчиж босоо тэнхлэгийн авто замаар Даланжаргалан сумын хяналтын постонд зохих зөвшөөрөлгүй ирсэн 11 тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын 4-р зөрлөг хүртэл буцаах арга хэмжээ авч ажиллалаа.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед иргэд, жолооч та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хүндрэл учруулахгүй байж, хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.

Мөн аймгийн Онцгой комиссын 2021 оны 04-р сарын 03-ны өдрийн 02 дугаартай албан даалгаварын  1.4-д заасны дагуу хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг өөрийнх нь зардлаар тусгаарлах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг мэдэгдэж байна.

 

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22