Dark Light
Нийгэм | 2021-04-05

Баян-Өлгий аймагт 17 настай хүү сураггүй алга болоод 5 хонож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн “Цагаан түнгэ” гэдэг газар иргэн Т нь гуравдугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 20:20 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Т /17 настай, эрэгтэй/-ыг 04.04-ний өдрийн 07:20 цагаас эхлэн эхлэн сумын төвөөс хойд зүгт Хулст уул хүртэл 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж мөн өдрийн 21:30 цагт зогсоожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16