Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өчигдөр /2021.04.04/ орой 23:00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.
Тэрээр: " 2021.04.02-ны өдрийн 21:29 цагт ХУД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу ХУД-ийн цагдаагийн газрын 1-р хэлтсээс хэргийн газарт очиж ажилласан. Хохирогч одоогоор ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Хэрэгтэй холбогдуулан Н.Түвшинбаярыг өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг авсан. Одоо Н.Түвшинбаярыг хорих 461-р анги дээр хойшилшгүйгээр баривчилсан байгаа. Монгол улсын эрүүгийн хуулийн 11-ийн 1-д зааснаар "Хүний эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулах" гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татах саналаа ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс прокурорт хүргүүлсэн байгаа" гэлээ.
Болсон хэргийг сануулбал: Н.Түвшинбаяр нь өнгөрөгч баасан гараг /2021.04.02/-т Улсын начин Э.Энхбатыг, зодож гэмтээсэн тухай өмнө мэдээлж байсан. Тэрбээр өөрөө тархины битүү Гэмтэлтэй "Интермэд” эмнэлгийн эмчийн хяналтад байгаа шалтгаанаар цагдан хорих нь хойшлогдоод байсан юм. Н.Түвшинбаяр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгсөн гэх бөгөөд "Болсон хэргийн тухай санахгүй байна” хэмээн мэдүүлэг өгсөн.
АДМИН








Нийгэм






