Dark Light
Нийгэм | 2021-04-05

Батсүмбэрийн ахмадын сувиллын нийт ахмадыг вакцинжуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХНХ-ын сайд А.Ариунзаяа Төв аймгийн Батсүмбэр суман дахь Ахмад настны Үндэсний төвийн ажилтай өнгөрсөн амралтын өдөр танилцав. Тус төвийн нийт 153 ахмадыг эмчийн үзлэгт хамруулж, вакцины эсрэг заалттай 44 хүнээс бусад нь вакцинаа хийлгэжээ. "COVID-19"-ийн цар тахлын халдварын нөхцөлд ахмадууд гэр бүлээсээ эргэлт авах, уулзах боломжгүй байгаа учраас цахим уулзалтын өрөөтэй болгосныг танилцуулав. Өчигдөр 2 нөүтбүүк нэмж нийлүүлсэн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд хандаж асрамжийн төвийн эмч, асрагчдыг төрөлжүүлэх, хүн тус бүрд эмчийн нарийвчилсан дүгнэлтийг хийлгэхээр ажиллаж байгаа аж.

Асрамжийн төвд байгаа ахмадуудын мэдээллийг www.ehalamj.mn системд холбож, Төрийн банк, Хаан банктай хамтран асруулагчдийн тэтгэвэр, тэтгэмж, шилжүүлгийг 100 хувь дансжуулж, картжуулжээ. 

Одоо сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлттэй хүмүүсийг эрүүл ахмадуудтай хамт байлгаж байгаа нь аль алиных нь эрх зөрчигдөж байгааг өөрчилж, шинэ зохион байгуулалт хийх талаар газар дээр ярилцжээ. Цаашид тусгай байгууламж байгуулж, төрөлжүүлээд явах  шаардлагатай байна. Энэ талаар ХЭҮК-той газар дээр нь ажиллаж тодорхой шийдлүүд гаргалгааг гаргасан талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа мэдээллээ. Тэрээр УОК-ын зөвшөөрлөөр ЭМЯ-тай хамтарч ажиллан асрамжийн газарт тулгарч буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, ахмадуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсжээ.

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10