Dark Light
Нийгэм | 2021-04-05

Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлээр хэрэг үүсгэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдан хоригдож байгаа гэх Найдангийн Түвшинбаяр нь Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлээр "сэжигтэн, яллагдагч" болж байгаа гэсэн мэдээлэл цахим сүлжээнд байрласан. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулга өгч цагдан хорих 461-р ангид саатуулагдсан байгаа, түүнд Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлээр хэрэг үүсгэсэн нь үнэн гэх мэдээлэл өглөө. Хэргийг шалгаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн тайлбар мэдүүлэг өгөх боломж Н.Түвшинбаярт байхгүй байгаа бололтой. Н.Түвшинбаярыг таслан сэргийлэх, хэрэгт холбоотой илүү тодорхой мэдээллийг маргааш өгөх аж. Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлд: 

11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

2.2.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн;

2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;

2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;

2.5.энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10