Dark Light
Нийгэм | 2021-04-05

АОК: Сүүлийн хоёр хоногт Ковид-19-ийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Аймгийн шуурхай штабаас сүүлийн хоёр хоногт халдвар нэмж бүртгэгдээгүй гэдгийг мэдээллээ.

Тодруулбал, аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын 4-ний байдлаар 1488 иргэнийг түргэвчилсэн, 1463 иргэнийг PCR шинжилгээнд хамруулснаас 4 дүгээр сарын 4-ний 06:00 цагийн байдлаар өвчлөл нэмэгдээгүй байна.

Нийт 21 хүн тусгаарлан ажиглах байранд, 2758 иргэн гэрийн ажиглалтад байгаа гэх мэдээллийг Эрүүл мэндийн газраас өглөө.

Харин АНЭ-ээс мэдээлэхдээ "Баруун-Урт суманд 20, 50 ортой хоёр эмнэлэгт халдвар авсан 40 иргэнийг хэвтүүлэн эмчилж байна. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, 38 хүнийх хөнгөн байна. Эмчлүүлэгсдийг насны ангиллаар авч үзвэл 16-24 насны дөрөв, 25-44 насны 21, 45-49 насны нэг, 50-64 насны 11, 65-аас дээш насны гурван иргэн байгаа аж. Мөн батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн гишүүд болох бага насны найман хүүхэд эмнэлэгт хамт тандалтын ажиглалтад байгаа" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10