Манай аймагт өнгөрсөн 3 дугаар сарын 27-ноос эхлэн коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлж эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа 2300 иргэн дархлаажуулалтад хамрагдсан.
2 дахь үе шат 04 дүгээр сарын 23-наас эхэлсэн бөгөөд нийтдээ 3 хоногийн хугацаанд нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог ААНБ-ын ажилтан албан хаагч, архаг хууч өвчтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийтдээ 8000 гаруй хүн хамрагдаад байна.
Дархлаажуулалт 8 цэгт нэгэн зэрэг явагдаж байгаа бөгөөд 100 орчим албан хаагч ажиллаж байна. 3 дугаар сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэл Дарханд нийтдээ сайн дурын үндсэн дээр 10.000 гаруй иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
3 дахь шатны вакцины татан авалт өнөөдөр хийгдэж байна.
Дархлаажуулалтад хамрагдаж байгаа иргэдийн тухайд ямар нэгэн сөрөг нөлөө өнөөдрийг хүртэл илрүүгүй гэдгийг онцолж байлаа.
АДМИН








Нийгэм







