Dark Light
Нийгэм | 2021-04-06

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 14 настай хүүхдийн цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Бага мухар” гэдэг газар тус сумын харьяат К нь дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 04-ний өдрийн 10:40 цагт ОБЕГ хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн К/14 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.05-ны өдрийн 12:30 цагт тус сумын “Нарангийн гол” гэдэг газар /гэрээс нь 4 км-ын зайтай/-аас цогцсыг нь олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16