Dark Light
Нийгэм | 2021-04-06

Сураггүй алга болоод 7 хонож байгаа 79 настай эрэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Сүүдэр царам” гэдэг газар тус сумын харьяат иргэн Е нь гуравдугаар сарын 31-ний өдрийн 15:00 цагийн орчим хээр эвдэрсэн автомашинаа авч ирнэ гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 07:30 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Е /79 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тус сумын Булган багийн “Булган-Уул” гэдэг газраас “Хөх шовх” гэдэг газар хүртэл 10 км-т, Орхон сумын Бүхт багийн төвөөс “Булган-Уул” гэдэг газар хүртэл 15 км-т явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 04.06-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00