ЭМЯ-аас цаг үеийн мэдээлэл хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 831 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 11651 боллоо.
Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 1 хүн коронавирусний улмаас нас барсныг мэдээллээ.
Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин нэг хүн нас барлаа. Ингэснээр нас барсан хүний тоо 13 боллоо" гэлээ.
"Мөн сүүлийн 4 хоногт өдөр болгон хүн нас барлаа. Өвчлөл нэмэгдхийн хэрээр хүндрэх магадлал их байгаа учир та бүхэн өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж маскаа зүүх, гадуур явахгүй байх хэрэгтэй байна" гэлээ.
Нас баралтыг тодруулбал:
Дөрөвдүгээр сарын 2-нд 58, 66 настай хоёр эмэгтэй
Дөрөвдүгээр сарын 3-нд нэг хүн
Дөрөвдүгээр сарын 5-нд 60 гаруй насны нэг эрэгтэй
Дөрөвдүгээр сарын 6 /өнөөдөр/ нэг хүн
АДМИН








Нийгэм





