Dark Light
Нийгэм | 2021-04-06

Хувьцаат компаниудыг тайлангаа ирүүлэхийг мэдэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Хөрөнгийн биржээс тус биржид бүртгэлтэй ХК-иудыг өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангаа хууль журмын хугацаанд ирүүлэхийг мэдэгдлээ. 

Тодруулбал, хувьцаат компаниуд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ын 2.2 дахь заалтын дагуу компанийн 2020 оны үйл ажиллагааны тайлангаа 4 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан МХБ-д ирүүлэхээр заасан байдаг. Монголын Хөрөнгийн биржээс тайлан ирүүлээгүй компаниудад 4 дүгээр сарын 12-ны дотор багтаан тайлагнах хугацаа олгож байна. Тиймээс хувьцаат компанийн олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын жишгийг хангаж, үйл ажиллагааны тайлангаа заасан хугацаанд багтаан ирүүлэхийг мэдэгдлээ.

Хэрэв заасан хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монголын Хөрөнгийн бирж тус зөрчлийн талаар олон нийтэд болон СЗХ-нд мэдэгдэж, “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10