Өнөөдөр /04.06/ Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдэгдэл хийлээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг нэн даруй зогсоох шийдвэр гаргахыг шаардан Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа аж.
МҮЭХ-оос гаргаж буй шаардлагад:
ШААРДЛАГА МҮЭ-ийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцсэн цахим тэмцлийн арга хэмжээг зохион байгуулж УИХ , Засгийн газарт мэдэгдэл, шаардлагуудыг хүргүүлж байсан билээ . Улмаар МҮЭ - ийн холбооноос тавьсан нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудлаар Хөдөлмөр , нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо 2021 оны 02 дугаар сарын 25 - ны өдөр хуралдаж нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01 - ний өдрийг хүртэл хойшлуулах , нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд төсөвт болон төр , орон нутгийн өмчит газруудыг жигд хамруулах асуудлыг дэмжиж УИХ , Засгийн газраар холбогдох шийдвэрүүдийг гаргуулахаар тогтсон боловч нийгмийн түншлэлийн хүрээнд гаргасан хамтын шийдвэр одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байгааг МҮЭ - ийн холбоо эрс буруушаан эсэргүүцэж байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн “ Даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх , хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн 3 хүн ” гэсэн 27.2.2 дах заалтыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг нэн даруй яаралтай томилж нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого , зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих , нийгмийн даатгалын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж холбогдох байгууллагад оруулах зэрэг нийгмийн даатгалын салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Иймд МҮЭ - ийн холбоо , 14 мэргэжил үйлдвэрлэлийн салбарын ҮЭ - ийн холбоо , Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ - ийн холбоо , нийслэлийн 9 дүүргийн ҮЭ - ийн холбоо , 21 аймгийн ҮЭ - ийн холбоод иргэд , хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй дараах асуудлуудыг дэмжин УИХ , Засгийн газраас холбогдох арга хэмжээг 2021 оны 04 дүгээр сарын 12 - ны дотор авч хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Үүнд : 1.Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 01 - ний өдөр хүртэл хойшлуулах , царцаах
2.Нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлж , чөлөөлөх асуудлыг төрийн , хувийн хэвшлийн гэж аливаа ялгаварлал үүсгэхгүй авч үзэж шийдвэрлэх
3.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдох хуульд заасны дагуу даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх , хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн гишүүдийг хэлэлцүүлж томилох . Шаардлагын хариуг хугацаанд нь ирүүлж холбогдох арга хэмжээ аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн арга хэмжээнд шилжих болохоо МҮЭ - ийн холбоо, түүний гишүүн байгууллагуудын зүгээс мэдэгдэж байна гэжээ.
АДМИН








Нийгэм





