Dark Light
Нийгэм | 2021-04-06

“Цэвэр орчин-цэмцгэр Булган” аян өрнөж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Булган сумын Засаг дарга “Цэвэр орчин-цэмцгэр Булган” аяныг энэ оны есдүгээр сарын 5 хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Бүх нийтээр хог хаягдал цэвэрлэх, ногоон байгууламж нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдруулах зорилготой энэ ажлыг жил бүр уламжлал болгон зохиож хэвшиж байгаа юм. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшил газрынхаа эргэн тойрон 50 метр, гэр хороолол, орон сууцны айл өрхөд орчны хог хаягдлаа тогтоосон цаг хугацаанд цэвэрлэхийг сумын Засаг дарга үүрэг болгожээ.

“Цэвэр орчин-цэмцгэр Булган” аяныг зохион байгуулах ажлын баг томилж, гүйцэтгэлд нь хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцох ажил эхэллээ гэж сумын Засаг даргын Тамгын газар мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16