Dark Light
Нийгэм | 2021-04-06

Жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас С.Моллай оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 6-9 ний өдрүүдэд Киргизстан улсын нийслэл Бишкек хотод жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээнд 29 орны 195 тамирчин оролцож байгаа ба манай улсаас эрэгтэйчүүдийн -81кг жинд дэлхийн аварга С.Моллай ганцаараа барилдана юм. 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдана.  Эмэгтэйчүүдийн -48кг жинд олимп, дэлхийн хүрэл медальт Г.Отгонцэцэг жингээ тэргүүлэн барилдана.  шууд үзэх линк : 

 
Монголын Жүдо бөхийн холбоо

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16