409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрсэн талаар ШШГЕГ-ын хэвлэл мэдээлэлтэй харицах төвийн дарга Х.Баясгалангаас тодрууллаа.
Тэрээр: "Халдвар илэрсэн хоригдогч нарын биеийн байдал хэвийн, шинж тэмдэггүй байгаа аж. Шаардлагатай иргэдийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж байна. Нийт батлагдсан 70 тохиолдлын 18 нь цагдан хорих 461-р хаалттай ангийн эмнэлэгт, ойрын болон дам хавьтлын хамт тусгаарлагдсан. Үлдсэн 52 иргэнийг зөөвөрлөх шаардлагагүй гэж үзэн 409-р хаалттай хорих ангийн тусгаарлах байранд эмчилж байна" гэлээ.
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлох шийтгэхээс урьдчилан сэргийлэх дэд хороо”-ноос Цар тахал “Covid-19” буюу коронавирус тархаж буйтай холбогдуулан НҮБ-ын гишүүн улс орнуудад хандан Эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргасан. Үүнийг болон УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмж, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллаж буй аж.
АДМИН








Нийгэм





