Амьдралын анхны алхмаа хийж, хорвоог таньж мэдэж явсан залуу циркчин хүү З.Мөнхболд 18-хан насандаа "Тархины хорт хавдар" гэх аймшигт өвчнөөр өвджээ.
Одоогоос 7 жилийн өмнө авто осолд өртөж тухайн үед мөргөсөн жолооч орхиод явж, ил харагдах шарх зовиур байгаагүй тул гэр бүлийнхэндээ мэдэгдэлгүй өнгөрчээ. 2020 оны 10 сараас унаж татах шинж тэмдэг илэрч Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн эмчид үзүүлжээ. Ингээд өмнө нь үүссэн авто ослоос үүдэлтэй тархины хорт хавдар хэмээн оношлогдож Монгол улсад хагалгаанд ороход өндөр эрсдэлтэй тул гадаадад хагалгаанд орох шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. БНСУ-ын эмнэлгүүдэд хүсэлтээ илгээсэн ба 100% эмчлэгдэх боломжтой гэсэн сайхан мэдээг сонссон боловч хагалгааны зардал нь 120.000.000 сая төгрөг болно гэжээ. Түүний эмчилгээний зардалд зориулан гэр бүл, ойр дотны найз нөхөд нь Гэрэлт ирээдүй хандивын аяныг эхлүүлж хандивын аянаар эхний ээлжний эмчилгээг эхлүүлэх 20 сая төгрөг цуглаж Чартер нислэгээр ээжийн хамт БНСУ-ыг зорьжээ. БНСУ-ын СӨҮЛ хотын ХАНЯН эмнэлэгт очиж шинжилгээндаа хамрагдсан боловч эмчилгээний зардал болох 120 сая төгрөг бүрэн бүрдээгүй тул хагалгаандаа орж чадахгүй хүлээгдсээр байна.
Та бүхэн гэрэлт ирээдүйнхээ төлөө тэмцэж буй залуу циркчин хүүд туслахыг хүсвэл доорх утсаар холбогдоно уу?
Хандивын данс:
5219034935 (З.Мөнхболд) Хаан Банк
5059225545 мөнхдалай (ах)
Холбогдох утас: 99413998, 86111234
З.Мөнхболд хүүгийн амьдралаас сэдэвлэсэн богино хэмжээний киног хүргэж байна.
https://fb.watch/4HTAqWhUuc/
АДМИН








Нийгэм




