Dark Light
Нийгэм | 2021-04-06

Дорноговь аймаг 20 мянган тун вакцин захиалжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймагт “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулах ажил үргэлжилж байна.

Дөрөвдүгээр сарын 02-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн 280 эмч, ажилчид дархлаажуулалтад хамрагдав. Дорноговь аймаг стратегийн чухал ач холбогдол бүхий олон улсын хилийн боомттой бөгөөд эрүүл бүс болох зорилгоор 20.000 тун вакцин захиалжээ.

Нэн түрүүнд Замын-Үүд, Ханги мандал хилийн бүсийн иргэд, улс хоорондын ачаа тээврийн жолооч нарыг дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна.

Цаашид вакциныг тасралтгүй хангаж, иргэдийг үе шаттай дархлаажуулах, халдварын тандалт судалгааг эрчимжүүлэх, ариутгал халдваргүйтгэх ажлыг зохион байгуулна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10