Dark Light
Нийгэм | 2021-04-06

Булган аймагт 14 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Тэшиг суманд нэг тохиолдол нэмэгдэж, тус аймагт нийт 64 хүн коронавирусний халдвар авсан байна.

- Коронавирусний халдвар авч эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үзвэл хөнгөн 47, хүндэвтэр 3 байна. Сэлэнгэ суманд 14 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжлээ. Тэшиг, Хутаг-Өндөр, Орхон суманд халдвар авсан тус бүр нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна гэж Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус аймгаас PCR шинжилгээ хийлгэхээр сорьц илгээгээгүй байна. Нийт 112 сорьцыг PCR шинжилгээнд явууснаас эерэг 64, сөрөг 48 хариу гарчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10