Хог хаягдлын менежментийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунтай ярилцлаа.
-Цар тахлын халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр танай хэлтэс ямар ажил хийж байна вэ?
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2020 оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг үндсэн бодлогоор хариуцаж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, аж ахуйн нэгж байгууллагуудын халдваргүйтгэлийн ажлыг манай байгууллага хариуцан зохион байгуулалт хийн ажиллаж байгаа бол тухайн голомтын буюу халдвар авсан иргэний гэрийн халдваргүйтгэлийн ажлыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн мэргэжлийн баг хийж байгаа. Халдваргүйтгэлийн ажил өдөр бүр, тасралтгүй зохион байгуулагдаж байна.
Нийгэм | 2021-04-06
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




